ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны нэгдүгээр сарын 21-ний лхагва гарагт цахилгаан эрчим хүчний “Хязгаарлалт хийж болзошгүй” байршлуудын хуваарийг танилцуулав.

Энэ талаар “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас мэдэгдэл хийжээ.

Тус мэдэгдэлд "Эрчим хүчний салбарт хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж, эх үүсвэрүүдэд технологийн хүндрэл, техникийн гэмтэл гарсны улмаас Төвийн бүсийн эрчим хүчний систем чадлын дутагдалтай ажиллаж байна. Монгол Улсын эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нийслэл хотын хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг цагийн хуваарийн дагуу 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлалтуудыг ээлжлэн хийж байгаа болно.

Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнууд 24 цагийн хүндрүүлсэн горимд ажиллаж байгаа тул эрхэм хэрэглэгч та бүхэн нөхцөл байдлыг ойлгон, эрчим хүчний хэрэглээндээ хэмнэлт хийж, ашиглаагүй цахилгаан хэрэгслээ унтрааж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү. Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах үүднээс “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-с дээрх зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа ба хэвийн ажиллагааг сэргээхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа болно. Энэхүү үүссэн нөхцөл байдалд эрхэм хэрэглэгч та бүхнээс хүлцэл өчьe" гэжээ.

 

616815424 1328457062658246 4762680548427386209 n 114316 836462364

616821764 1328457105991575 5980831917077248170 n 114318 347776298

616832640 1328457139324905 1253823331104379165 n 114320 1326241188

616796717 1328457132658239 5176712392036866378 n 114322 239515733

616812573 1328457115991574 3716973490446171478 n 114323 2085484769

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.