Төв аймагт 2026 онд 235 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ

Төв аймагт 2026 онд 235 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал өнөөдөр Төв аймгийн 27 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нарын нэгдсэн сургалт, уулзалтад оролцжээ. 
Уулзалтад оролцож, УИХ-ын үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрийн талаар танилцуулан, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн байна.
Мөн, бүсчилсэн хөгжлийн хүрээнд 2026 онд Төв аймагт улсын төсвийн 235,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх авто зам, инженерийн дэд бүтэц, нийгмийн салбарт хэрэгжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлууд болон орон нутгийн хөгжлийг хангах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулжээ. 
9903a70128f34a2a9ac136b4fb5fa054
7614e93ed49942de86e9b8cf631d8e98

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.