Сураггүй алга болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ
Завхан аймагт сураггүй алга болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ.
Тодруулбал, Завхан аймаг, Цагаанхайрхан сум Онц багийн “Төмөртийн гол” гэдэг газар иргэн З.Н /23 настай, эрэгтэй/-ийн эзэмшлийн “Harrier” загварын суудлын автомашин 1 зорчигчтой /иргэн Б.Б 57 настай, эмэгтэй/ 01.20-ны өдрийн 17:40 цагийн орчимд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын төвөөс Говь-Алтай аймгийн чиглэлд гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.21-ний өдрийн 09:20 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус сумын цагдаагийн хэсгийн алба хаагч, ар гэрийнхэн Цагаанхайрхан сумын төвөөс урд зүгт 20 км/-т 13:43 цагт “Дугантын ам” гэдэг газар автомашин нь цасанд суусан байдалтай байсан иргэдийг эсэн мэнд олж, татан гаргаж Цагаанхайрхан сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.