Башёг тэргүүлэгчид өөрчлөгдлөө
Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 11 дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

10 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Секивакэ Киришима нарын таван бөх найман даваа, хоёр унаатайгаар тэргүүлж байсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл 11 дэх өдрийн барилдаанд башёг тэргүүлэгч Секивакэ Киришима Ёкозүна Оносатод өвдөг шороодсоноор тэргүүлэгчийн эгнээнээс нэг байр ухарлаа. Ийнхүү 11 дэх өдрийн барилдааны дараа Озеки Аонишики, маэгашира Атамифүжи, Аби нар есөн даваа, хоёр унаатайгаар башёг тэргүүлж эхэллээ.

Башёг тэргүүлэгчид /11 дэх өдөр/
Монгол бөхчүүдийн даваа, унаа буюу явцын мэдээлэл:
Дээд зиндаа:
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн 8:3
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 8:3
М-З-5 Тамаваши Б.Мөнх-Оргил 4:7
М-Б-5 Онокацү Б.Чойжилсүрэн 5:6
М-З-7 Оошома П.Дэлгэрбаяр 6:5
М-З-11 Чиёошома Г.Мөнхсайхан 4:7
М-З-17 Асахакүрюү Р.Жамъянтогтох 5:6
Жүрёо зиндаа:
З-5 Тамашохо Э.Энхманлай 4:7
Б-12 Кёкүкайюү Ш.Далайбаатар 6:5
Б-13 Дэванорюү Т.Тэмүүлэн 7:4
Макүшта зиндаа:
Б-2 Тошинофүжи Ө.Дэмиджамц 4:2
Б-16 Казэноүми Ц.Билгүүн 5:1
З-17 Хокүтэнкай Г.Сүхбат 3:2
З-43 Госэйзан Б.Мөнх-Од 1:5
Б-49 Саданохикари Д.Наранцогт 3:2
М60 Ваканофүжи Т.Бөхчулуун 4:1
Санданме зиндаа:
Б-5 Дайшохо Ч.Шижирбаяр 3:3
Б-17 Тэнросэй С.Лувсангомбо 3:2
Б-72 Тацүбаяма М.Буянтогтох 6:0
Жонокүчи зиндаа:
З-19 Асахифүжи Б.Очирсайхан 6:0
Б-19 Тэншёояма Г.Отгонбат 4:1
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.