Зөрчлийн мэдээллийг 102 аппликэйшнд ирүүлсэн 9112 иргэний урамшууллыг олгож эхэлжээ

Зөрчлийн мэдээллийг 102 аппликэйшнд ирүүлсэн 9112 иргэний урамшууллыг олгож эхэлжээ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу гэмт хэрэг, зөрчлийг мэдээлсэн иргэдийг урамшуулах журам 2025 оны 11-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж 102 аппликэйшныг ажлуулж эхэлсэн билээ.

Өнгөрсөн 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нийт 126,769 зөрчил баталгаажиж, үүнээс 62,886 зөрчлийн торгууль төлөгдсөн байна. Үүний дагуу нийт 143,704,400 төгрөгийн урамшуулал олгохоор тооцоо судалгаа хийгдэж, холбогдох байгууллагууд ажиллаж байна.

2026 оны 1 дүгээр улиралд нийт 9112 иргэнд урамшуулал олгохоор төлөвлөсөн бөгөөд урамшуулал олгох систем 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт хаагдсан.

Нийт урамшуулал авах эрхтэй иргэдээс:

  • 5519 иргэн 102 аппликэйшнд IBAN дансаа амжилттай холбосон,
  • 3593 иргэн IBAN дансаа холбож амжаагүй байна.

IBAN дансаа холбогоогүй иргэдийн урамшууллын мөнгөн дүнг дараагийн улиралд шилжүүлэн олгох тул тухайн иргэд 102 аппликэйшнд IBAN дансаа холбох шаардлагатайг анхааруулж байна.

102 апп-д зөрчлийн мэдээллийг хэрхэн өгөх вэ?

Журмын дагуу иргэний мэдээллийн үндсэн дээр илрүүлж, торгууль оногдуулсан зөрчил бүрт:

  • 200 хүртэл нэгжийн торгууль ногдуулсан бол тухайн торгуулийн 20 хувьтай тэнцэх,
  • 200-аас дээш нэгжийн торгууль ногдуулсан бол 10 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор тогтоосон.

Урамшууллыг улирал бүрийн дараа сарын 20-ны дотор олгох бөгөөд иргэд дараах төрлийн зөрчлийг 102 аппликэйшн-ээр дамжуулан мэдээлэх боломжтой.

Үүнд:

  • Явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан,
  • Автобусны буудал, зогсоол дээр тээврийн хэрэгсэл байршуулсан,
  • Түр болон удаан хугацаагаар зогсохыг хориглосон газарт тээврийн хэрэгсэл байршуулсан зөрчлүүд хамаарна.

7a6c3009110c4564a53e7cf7445d9823

fa99ac457bbb40c1ac6ca11d75edd169

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.