🔴Хайрт хүү, нөхөр, аавынхаа амь насны төлөөсийг Монголын төрөөс нэхэмжилж байна

"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр болон хохирсон иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Иргэн А: 

-Миний хүү дөнгөж 18 настай байсан. Эх орондоо хийж бүтээж, үр хүүхдээ харах эрхээ эдэлж чадсангүй. Хүү минь энэ хорвоогоос хагацан одсон явдалд Засгийн газар шууд буруутай гэж үзэж байна. 

Бид хайрт хүү, нөхөр, аавынхаа амь насны төлөөсийг Монголын төрөөс нэхэмжилж байна гэв. 

Иргэн н.Батчимэг:

-Нэг сарын турш нөхрөө сахисны эцэст ханиа алдсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төрийн тэргүүн болон бусад албаны хүмүүстэй уулзах албан бичиг өгсөн хэдий ч хэн нь ч биднийг авч уулзаагүй. Хэвлэлийн хурлын дараа ахин уулзах хүсэлтээ өгнө. Хуулийн байгууллага нь шалгаад бидний хохирлыг барагдуулах байх гэж өнгөрсөн хоёр жил хүлээлээ. Хуулийн байгууллагынхан хэрэг гарсны дараагаар сэтгэл санааны хохирлыг үнэлүүлэх шаардлагагүй гэж хэлж байсан. Гэтэл өнгөрсөн 11-р сард яаралтай ирж сэтгэл санааны хохирлоо үнэлүүл хэрэв ирэхгүй бол сэтгэл санааны хохирол нэхэмжлэх боломжгүй шүү гэж тулгасан. Галд өртсөн 207-р байрыг нурааж нийслэлээс төсөв гаргаж шинэ байр барьж өгөхөөр болсон гэсэн. Гэтэл амь хохирсон иргэдийг тоолгүй орхиж байгаад харамсаж байна. Хэрэв манай улсын зам стандарт хангасан байсан бол миний нөхөр осол гарсан машиныг тойроод гарах байсан. Даана ч тэгэх боломжгүй учраас гал түлэгдэж улмаар амь насаа алдсан. Тиймээс энэ ААН-ын буруу биш төр засгийн буруу. Хэн ч биднээс уучлал гуйхгүй байгаад харамсаж байна. Төв талбай дээр харамсалттай амь эрсэдсэн хүмүүстээ зориулж 18:00 цагт 1000 зул өргөнө гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.