🔴16, 32 настай хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн Ц.Дагвадоржид бүх насаар нь хаалттай хорих ангид хорих ял оноов

16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс дараах шийдвэрийг гаргажээ. 

16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хохироосон гэх Ц.Дагвадоржид шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо. Харин энэ хэрэгт хамжигчаар оролцсон гэх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Тодруулбал, Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгож, Ц.Дагвадоржийг хоёр хүний амь насыг бүрэлгэсэн гэм буруутай хэмээн үзэж бүх насаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлж, 468 сая төгрөг гаргуулан амь хохирогч Ш, З нарын ар гэрт олгуулахаар шийдвэрлэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.