🔴Хохирогч охины ээж Г.Отгонтуяа: Монгол Улсад шударга ёс гэж байдаггүйг харлаа. Би асар их гомдолтой байна
16, 32 настай эмэгтэйчүүдийн амь насыг хөнөөсөн Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнийг цагаатгаж, суллах шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргалаа. Тэгвэл хохирогч охины ээж Г.Отгонтуяа шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэв.
Хохирогч охины ээж Г.Отгонтуяа:
-14 минутын бичлэг яагаад нотлох баримтаар авагдсангүй вэ? Дагвадорж гэдэг алуурчин авах ёстой ялаа авлаа. Яллагдагч статусаар орж ирсэн этгээдүүд хяналтын прокуроруудын хариуцлагагүй үйлдлээс болж цагаадлаа. Би холбогдох байгууллагад дараагийн гомдлоо гаргана. Хөлөө хүрэх газраа хүртэл явна. Мөрдөн байцаах алба, хяналтын прокурортой холбоотой асуудлаа шийдээгүй байж шүүх хурлыг хийлээ. Монгол Улсад шударга ёс гэж байдаггүйг харлаа. Өмгөөлөгч нь шүүхийн өмнөөс цагаатгана гээ хэлээд явж байгааг харлаа. Би асар их гомдолтой байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.