Киришима Б.Лхагвасүрэнд түрүүлэх боломж бий

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны эхний башё болох Хацү башё өндөрлөхөд ердөө хоёр хоногийн барилдаан үлдээд байна. 

4b4f60331ad14b659dc3555c82d17e98

13 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд шинэхэн Озеки Аонишики 11 даваа, хоёр унаатайгаар ганцаараа тэргүүлж байгаа бол түүний араас Сэкиваке Киришима болон маэгашира Атамифүжи нар 10 даваа, гурван унаатайгаар нэхэж байна. 13 дахь өдрийн барилдаанд Хошорюү С.Бямбасүрэн аварга Озеки Аонишикитэй учраа таарч өвдөг шороодлоо. 

Харин дээд зиндаанд хүч үзсэн бусад монгол бөхчүүдийн тухайд:

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /8-5/ - Озэеи Аонишики /11-2/ 
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /10-3/ - Маэгашира /14/ Шиши /9-4/
Маэгашира /5/ Тамаваши Б.Мөнх-Оргил /4-9/ - Маэгашира /1/ Ичияамамото /3-10/ 
Маэгашира /7/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /6-7/ - Маэгашира /15/ Асакорюү /8-5/ 
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /7-6/ - Маэгашира /3/ Хакүнофүжи /5-8/ 
Маэгашира /11/ Чиёошома Г.Мөнхсайхан /5-8/ - Маэгашира /15/ Рюудэн /6-7/ 
Маэгашира /17/ Асахакүрюү Р.Жамъянтогтох /6-7/ - Жүрёо /1/ Котоейхо /7-6/  

Жич: Тухайн барилдаанд давсан бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.