Б.Бат-Очир 3 тулаан, 3 нокаут!
Мэргэжлийн холимог тулааны One Championship холбооны ээлжит "ONE Friday Fights 139" тулаанд дахин нэг монгол тулаанч үзэгчдийн "цөсийг хөөргөлөө".

Тайланд улсын Бангкок хотын алдарт Лумпини цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан "ONE Friday Fights 139" тулаанд Монгол Улсын тулаанч Бат-Очирын Батсайхан болон Австралийн Аластер Волдерс нарын хооронд сонирхолтой тулаан боллоо. Тайландын "Teiwaz Striking" багт бэлтгэл сургуулилтаа базаадаг Б.Бат-Очир ONE Championship холбоонд гурав дахь тулаанаа хийсэн нь энэ юм. Өмнөх хоёр тулаандаа Япон болон Бразил тулаанчдыг техникийн илт давуугаар дутуу гаргаад байсан Б.Бат-Очир мөн энэ удаа бас л өрсөлдөгчөө дутуу гаргалаа. Тулааны эхний үеийн 2:57 минутад өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч урамтай сайхан ялалт байгуулснаас гадна ONE Championship холбооны ерөнхийлөгч Чатри Ситяодтонгоос 350,000 бат (ойролцоогоор 10,000 ам.доллар)-ын гүйцэтгэлийн бонус хүртлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.