Хугацаат цэргийн алба хаагчид нэгнийгээ “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халджээ
Энэ оны 01 дүгээр сарын 24-ний 00.10 цагт “Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирлээ” гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дээрх асуудалд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Урьдчилсан байдлаар хугацаат цэргийн алба хаагчид нэгнийгээ “...Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдсон ба одоогоор цэргийн алба хаагч Ц нь эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч, хэвтэн эмчлүүлж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлын талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.