Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу

Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг томилохоор тохирчээ.  Дөрвөн жилд нэг удаа болдог холбооны  ерөнхийлөгчийн сунгаа тун удахгүй болно. Одоогийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажиллаж байгаа.  Түүний хувьд УИХ-ын дэд даргаар ажиллахдаа Үндсэн хууль зөрчсөн асуудлаар яллагдагчаар татагдаж хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Түүний гишүүний бүрэн эрхийг нь хүртэл түдгэлзүүлэх яриа гарсан. Тэгэхээр Х.Булгантуяа МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөх нь ойлгомжтой.

Түүний “халаа”-г Д.Үүрийнтуяа ямар ч өрсөлдөгчгүйгээр  авах нь ч  тодорхой байна. Х.Булгантуяагийн хувьд өдгөө гурав дахь жилдээ ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга байхад сонгогдсон. Ер нь МАН дотор эрх мэдлийн шилжилт явагдахад эмэгтэйчүүдийн холбооны удирдлага нь солигддог дүрэмтэй. Д.Үүрийнтуяагийн тухайд хойд бүсээс УИХ-д нэр дэвшин сонгогдсон байдаг. 

Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах акцад тэр нэлээд идэвхтэй оролцож харагдсан. 2003 онд ХААИС-ийг маркетингийн менежер, эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн түүнийг “Эрдэнэт”-ийн захирал асан Б.Бадамсүрэнгийн дэмжлэгээр улс төрд хөл тавьсан гэдэг. Угаасаа салгаж ойлгоход амаргүй. Яагаад гэхээр Б.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрт эрх мэдэлтэй байхаас эхлээд л Д.Үүрийнтуяа тус үйлдвэрийн “санхүү”-г атгаж ирсэн байдаг. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг цэвэр хөрөнгө, мөнгө босгох ажил байдаг. Энэ холбооны идэвхтэй гишүүн байхын тулд долоон сая гаруй төгрөг төлж ордог гэдэг нь ч үнэн байх. Тэр ч утгаараа Д.Үүрийнтуяа гишүүн эмэгтэйчүүдийн байгууллагыг  түүртэлгүй авч явах бололтой.

Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа “Сод Монгол” групп,  УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Петровис” ХХК-ийн удирдлагын багт ажилласан байсан билээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 16 (7758)

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Гишүүн 2 цаг, 1 минут
Энэ угаасаа бөгс долоогч авгай Зандангийн бөгсийг долоосныхоо шанг хүртэж бна ичиж үхмээр бээвийсэн авгай хаха