Б.Чойжилсүрэн: Улсаараа хөлдөхгүйн тулд хязгаарлалт хийхээс өөр арга байхгүй

Б.Чойжилсүрэн: Улсаараа хөлдөхгүйн тулд хязгаарлалт хийхээс өөр арга байхгүй

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилт, эрчим хүчний асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсаны дараа мэдээлэл өгөв.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

ДЦС-ын 4-р зууханд доголдол үүсээд байсан. Гэвч чадлын дутагдлыг давахын тулд зогсоогоогүй юм. Зуухыг зогсоосон ч цахилгааны хязгаарлалт хийхгүйг хичээнэ. ТЭЦ-4-ийнхэн засвар үйлчилгээг 48 цагт багтаан хийнэ гэсэн мэдээлэл өгсөн. 

Би 2022 оны наймдугаар сараас Эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа. Намайг ажил авахад 1264 мегаватт зургаан станц холбоотой байсан. Үүнээс хойш 600 орчим мегаватт эрчим хүч нийлүүлсэн ч хэрэглээгээ гүйцэхгүй байна. Чадлын өсөлт жил бүр 13 хувьтай байна. Тиймээс ойрын жилүүдэд эрчим хүчний эх үүсвэрийг яаралтай нэмэх, түгээх дамжуулахад анхаарах хэрэгтэй. Ажиллаж байгаа 500 гаруй градустай зуух шүү дээ. Ачааллаа 50 хувиар бууруулж, ямар тоноглол дээр гэмтэл гарсныг илрүүлж засна. Цахилгаан эрчим хүчинд 100 хүртэл мегаватт дутагдал үүсэхийг үгүйсгэхгүй. 

Нэгэнт чадлын дутагдал үүссэн энэ үед хөлдөлт үүсгэж болохгүй. Хөлдөлт үүсвэл үүнээс төвөгтэй байдалд орно. Тиймээс хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно. Эрчим хүчний салбарынхан эхний ээлжинд энэ хоёр хүндрэлийг давахын тулд цахилгааны хязгаарлалт хийхээс өөр аргагүй нөхцөлд ажиллаж байна 

Сөрөг хүчний зүгээс Т.Доржханд сайд бид хоёрыг огцруулах шаардлага тавьж байгаа юм билээ. Чадлын дутагдалд орсон үед хязгаарлалт хийвэл олон нийт дургүйцэж л таарна. Сөрөг хүчний зүгээс улс төр хийхэд таатай нөхцөл бүрдсэнийг ойлгож байна. Гэхдээ би өөрийн ажлаа дүгнэхгүй. Ерөнхийлөгчөөс би "Та надад хариуцлага тооцох уу?" гэж асуусангүй. Би өөрийгөө сайн, муу гэж ярих утгагүй гэв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин 1 цаг, 22 минут
Эрчим хүчний сайд байхдаа юу ч хийгээгүй нь цахилгааны хязгаарлалтаар тодорхой байна. Ийм хачин юмаар улсынхаа гал голомтыг бусниулах хэрэг байна уу