“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд АТГ-ынхан прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгжлэг хийж, саатууллаа. Түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.

Түүнийг УИХ-ын гишүүн байхад нь нэг бус иргэн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандаж байсан билээ. Үүний дагуу 2019 оноос Д.Тогтохсүрэнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ч тэгсхийгээд мартагдсан. Тухайлбал, түүнийг Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт оролцогч аж ахуйн нэгжийг хясан боогдуулж, удирдлагаас нь 70 сая төгрөгийн хахууль авсан гэх гомдлыг аргагүй байдалд орж мөнгө өгсөн иргэн нь гаргаж байсан удаатай. Түүнээс хойш 2023 онд сонгогчдод бэлэн мөнгө тарааж байсан дүрс бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдаж, мөн л иргэд Д.Тогтохсүрэнг шалгуулахаар АТГ-т хандаж байсан юм.

Тэгвэл энэ удаа түүнийг чухам ямар хэрэгт өөр үндэслэлүүдээр шалгаж, хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Бидэнд олдсон мэдээллээр ТӨҮГ-ын захирлаар томилогдсоноосоо хойш албан тушаалаа урвуулж, бусдаас багагүй хэмжээний хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдлүүдэд холбогдуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй сурагтай.

Баттай эх сурвалжуудаас энэ талаар тодруулахад “Хуучнаар “Монголросцветмет” буюу өнгөрсөн оны хоёрдугаар сараас “Эрдэнэс критикал минералс” болж нэр нь өөрчлөгдсөн ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнг шалгаж байгаа нь үнэн” гэхээс илүүг хэлсэнгүй. 

Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоо 1 цаг, 7 минут
10 аймгийн дулааны станцтай ч холбоотой! Өвөрхангайд түүний шургалаагүй салбар нэгтч үгүй!

Иргэн 1 цаг, 1 минут
Хөгшин гэхгүй л хулгай шаах юм даа өлөн хүүрнүүд хөгшин хулгайчдад албан тушаал өгөх ийм л балагтай даа МАНам аа залуучуудаа ажиллуул аа эмээ өвөө нараа бүгдийг нь эргүүлэн тат наадуул чинь шоронгын ая даахгүй үхэж далд орно