ЧИМХ МЭДЭЭ: Гөлгөр дарга

ЧИМХ МЭДЭЭ: Гөлгөр дарга

“Ардын нам 2028 онд ялчихжээ. Аядуу зөөлөн намын дарга маань барилдсан дүр эсгээд өвдөг шороодох гээд байх шиг байна” хэмээн 2016 оноос ялагдлын гашуун утаа үнэрлэж суугаа Ардчилсан намын гишүүн, дэмжигчид халаглаж сууна. 

Тэдний үзэж буйгаар чухал сонгуулиуд хаяанд ирсэн энэ үед арай л гөлгөр гөлчгөр, харимзмгүй, улс төрийн зориггүй, аядуу зөөлөн хүнийг намын даргаараа тавьчихжээ.

О.Цогтгэрэлийн оронд хэн нэгэн өдгөө Ардчилсан намын дарга байсан бол улс эх орныхоо эдийн засгийг сэхээнд оруулж, тог цахилгаанаас өгсүүлээд идэж болох бүгдийг идэж уучихаад хэхэрч байгаа эрх баригчдын толгой дээгүүр шударга ёсны илдийг эргүүлж, Данко шиг зүрхээ сугалан асаж байх байсан юм. Хутга мэт хурц үг, мэдэгдлээр Ардын намынхны зүрхэнд шар ус хуруулж байх байсан юм.

Өдгөө нам дотроо ч хүлээн зөвшөөрөгдсөн эсэх нь бүрхэг, намынхандаа гологдож суугаа О.Цогтгэрэлтэйгээ явбал энэ нам 2027 оны ерөнхийлөгч, 2028 оны Улсын их хурлын сонгуульд ялахгүй нь ээ. Нар үзэхгүй нь ээ.

Ядаж байхад хамгийн сүүлд хийсэн намын генсекийнх нь томилгоо ч гэж ичиж үхмээр. Ямар сайндаа намынхан нь “Ардын намын Амарбаясгаланг намын нарийн бичгээрээ тавьчихлаа” хэмээн даапаалж суухав дээ.

Гөлгөр гөлчгөр, мөлгөр бөмбөгийг... хэмээх монгол ардын түргэн хэллэг гардаг. Түүн шиг гөлгөр гөлчгөр, мөлгөр дарга тавьчихаж дээ, Ардчилсан намынхан минь.

Ийм сул хүнтэй яажшуухан чухал сонгуулиудын ард гарна даа...

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.