Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлж байгааг албаныхан хэлж буй. Тиймээс хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгасан. Ингэснээр сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд хамрагдаж байна. Энэ хүрээнд НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа болон холбогдох албаныхан НЕБ-ын сургуулиудад ажиллалаа.

697733c2e337fe7967a30fc0

НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын 171 сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхэд сүү хөтөлбөрт хамрагдаж эхэллээ. Ирэх жилээс 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг тус хөтөлбөрт хамруулах зорилт тавин ажиллаж байна. Бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа сүүний үйлдвэрүүдтэй танилцаж, нөөц боломжийг судалсан. Сүүгээ ууж дуусаад сүүний савыг хог хаягдал болгохгүйн тулд эвхэж цуглуулан сүүний компаниуддаа буцаан өгөх шийдэлд хүрсэн. НЗДТГ-аас 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд сүү хөтөлбөрт хамрагдаагүй үйлдвэрүүдэд боломж олгох үүднээс тендер зарлаж буй" гэлээ.

697736b9e337fe7967a30fc8

Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн захирал М.Түвшинжаргал “Манай сургууль 362 суралцагчтай. 1-5 дугаар ангийн 192 хүүхэд сүү хөтөлбөрт хамрагдаж байна. Бид сүүгээ татаж аваад хадгалалтын шаардлага, нөхцөлийн дагуу хадгалж, хүүхдүүддээ өгч байна. Тусгай хэрэгцээт боловсролын сургууль учраас оношоос хамааран сүүнээс харшилтай, сүү уудаггүй хүүхдүүд байдаг. Тиймээс эцэг, эхчүүдээс хүүхдэдээ сүү өгөх хүсэлтэй байгаа эсэхийг лавласан судалгаа хийсэн” гэв.

697733ace337fe7967a30fbf

Сэтгэмж цогцолбор сургуулийн захирал О.Мөнхзаяа “Сэтгэмж цогцолбор сургуулийн 1-5 дугаар анги 595 хүүхэд тус хөтөлбөрт хамрагдаж байна. Бид сүүгээ захиалан татан авалтаа хийж, хадгалах өрөөг гарган хүүхдүүддээ сүү хөтөлбөрт хамруулж байна. Хүүхдүүдэд Д витаминаар баяжуулсан калциар баялаг ном журмынхаа дагуу хадгалагдсан, баталгаатай, органик сүүг өгч байгаагаараа энэ хөтөлбөр онцлогтой байна” гэв.

697731ace337fe7967a30fba

6977365ee337fe7967a30fc4

6977366fe337fe7967a30fc5

69773679e337fe7967a30fc6

697731b9e337fe7967a30fbc

697731bfe337fe7967a30fbd

697731c3e337fe7967a30fbe

6977319ce337fe7967a30fb8

697736e2e337fe7967a30fc9

697736e7e337fe7967a30fca

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.