Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн

Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн

Нийслэлийн Архивын газарт 339 байгууллага, 25 хувийн хөмрөгийн хосгүй үнэт, нэн үнэт, байнга хадгалах, 70 жил хадгалах, түр хадгалах, тусгай төрлийн хадгаламжийн нэгжийн 32 сая гаруй хуудас баримт хадгалагддаг. Гэвч нийслэлийн Архивын газар нь өөрийн гэсэн зориулалтын байргүй. Түр хадгалах байрны дээврээс дусаал дусдаг, цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гардаг зэрэг шаардлага хангаагүй, хүндрэлтэй нөхцөлд архивын үйл ажиллагаа явуулж ирсэн.

Тиймээс архивын зориулалтын байрыг төлөвлөх болон архивын баримтыг цахимжуулах ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн Архивын газарт ажиллалаа.

697872bfe337fe7967a30ff4

Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Нийслэлийн байгууллагуудын хэрэгцээт баримтыг хадгалж ирсэн архивын газрын асуудлыг орхигдуулах ёсгүй. Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй нь нэгдүгээр асуудал. Энэ асуудлаас үүдэж баримтыг хадгалах технологийн горим алдагдах, иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж чадахгүй байх зэрэг хүндрэлтэй нөхцөлүүд бий болж байна. Архивын байрыг шийдэх болон 32 сая хуудас архивын баримтыг хамгаалж үлдэх, цахимжуулах чиглэлээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллана. Тухайлбал, цахим архив бүрдүүлэхэд Туркийн Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг “ТИКА”-тай хамтран ажиллах талаар санал солилцоно” гэлээ.

697872c4e337fe7967a30ff5

Нийслэлийн Архивын газрын дарга Х.Гантулга “Нийслэлийн Архивын газар 1958 онд байгуулагдсан. Нийслэлийн 1.6 сая иргэний болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хадгаламжийн нэгжүүдийн 32 сая гаруй хуудас баримтыг хадгалдаг. Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг нийслэлд зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй. Гэсэн ч архивын зориулалтын байргүй. Цаасан суурьтай баримтуудыг цахимжуулах шаардлагатай. Тоног төхөөрөмж хэт хуучирсан байдалтай байна. Иргэн, ААНБ-ын үүх түүх, эдийн засгийн болон эрх зүйн үр дагавруудыг үүсгэж байдаг чухал зүйл бол архивын баримт. Мөн оюутнууд, дотоод, гадаадын судлаачид баримттай ажиллах, баримтыг эргэлтэд оруулах, иргэдэд илүү хүрч ажиллахад зориулалтын байр, тоног төхөөрөмжийн шинэчлэл, цахимжуулах гэсэн гурван ажил чухал үр нөлөөтэй” гэв.

2025 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн архивт хадгалагдаж буй цаасан суурьт баримтуудын 52.5 хувийг цахим хэлбэрт шилжүүлээд байгаа аж. 

6978732ae337fe7967a31000

697872cde337fe7967a30ff6

697872d3e337fe7967a30ff7

697872dde337fe7967a30ff9

697872e4e337fe7967a30ffa

697872e9e337fe7967a30ffb

697872eee337fe7967a30ffc

6978730fe337fe7967a30ffe

697872fce337fe7967a30ffd

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.