Эрдэнэ сумынхан инженерийн шугам сүлжээтэй болж, дэд бүтэц сайжирч байгаад талархалтай байна
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгийн Эрдэнэ суманд тойргийн иргэдтэй хийх уулзалтаа үргэлжлүүллээ. Тэрбээр сумын удирдлагуудтай уулзаж, 2026 онд дэвшүүлсэн зорилт арга хэмжээний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар сонсож, харилцан санал солилцов. Мөн тус сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж, улс орны нийгэм эдийн засаг, 2026 оны төсөв, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймагт хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хүргэв.
Төв аймгийн зүүн сумдад газар тариалан, мал аж ахуй хөгжсөн хөдөлмөрч ард түмэн юм. Сүүлийн жилүүдэд тус сум аялал жуулчлалын чиглэлээр өрхүүд үйл ажиллагаа явуулж байна. Тус сумын айлууд дулааны шугамд холбогдож, нутаг орондоо тав тухтай ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлсэн байна
Эрдэнэ суманд 2024 оноос инженерийн шугам сүлжээний ажлууд эхэлж, энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжлэх юм байна. Тус сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр “Инженерийн шугам сүлжээтэй болсноор стандартад нийцсэн үйлчилгээний төвүүд бий болж, ажлын байр нэмэгдэхээс гадна өнгөрсөн онд 25 айлын орон сууц ашиглалтад орсон” гэв
Орон нутагт ажиллах боловсон хүчнийг тогтоож ажиллуулахад орон сууцны хүртээмж чухал гэдгийг онцлоод уг асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдсэнд талархалтай байгааг хэллээ. Сумын хэмжээнд одоогоор 19 өрх, 3 аж ахуй нэгж дулааны шугамд холбожээ. Цаашид сумынхаа өрх бүрийг инженерийн шугамд холбох ажлыг шат дараалалтай хийхээр төлөвлөсөн байна
Зургийн цомог
×
1 / {{
article.get_gallery_count }}
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.