Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсжээ

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсжээ

Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлж, Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна.

Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшдэг байсан тул нийтийн тээврийн орлогыг хянах боломж сул байсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмших эрхийг гурав дахин нэмэгдүүлж, улмаар орлогыг хянадаг болсон. Үр дүнд нь нийтийн тээврийн орлого 2025 оны жилийн эцсийн байдлаар 69.3 хувиар буюу 23.1 тэрбум төгрөгөөр өсжээ. 

1ca6cf7eca1543a29ab1d64c7cc74f4c

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.