🔴LIVE: Ардчилсан намаас Т.Доржханд, Б.Чойжилсүрэнг эгүүлэн татахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцох акц өрнүүлнэ гэв

Ардчилсан намаас ээлжит "4/11" мэдээллээ өнөөдөр хийв. Тодруулбал, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгцээ шаардлага болон Т.Доржханд, Б.Чойжилсүрэнг эгүүлэн татахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцох акцийг Ардчилсан намаас өрнүүлнэ гэв.
 
Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан: 
 

-Сүүлийн гурван жилийн хугацаанд төлөвлөсөн байдлаар 70 гаруй их наяд төгрөгийг захиран зарцуулсан байна. Гэвч эх баригчид өнөөдрийн байдлаар нэг ч цахилгаан станцыг ашиглалтад оруулаагүйгээр барахгүй өвлийг ард иргэдийнхээ нуруунд үүрүүлж, тогийн хязгаарлалтыг хийж байна. Энэ нь үнэхээр зохимжгүй үйлдэл.

Үүнээс гадна маш их хэмжээний төсвийг захиран зарцуулж байгаа хэдий ч нийгэм, эдийн засагт олигтой өөрчлөлт гарахгүй байна. 30 гаруй сайдтайгаар "данхар" төрийг бий болгож байгаа нь Ардчилсан намын бүлгийн гишүүд шүүмжлэлттэй хандсан.

Иймд дэд сайд нарыг томилсон асуудлаа эгүүлэн харахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тавьсан. 

 Монгол Улсын шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцож эгүүлэн татах асуудлыг ярьж эхлэхгүй бол 200 мянган гишүүнтэй Ардчилсан намын зүгээс бүлгийн гишүүдээс гаргасан улс төрийн байр суурийг дэмжиж, үндэсний хэмжээнд засгийн газартай хариуцлага тооцох ажлыг өрнүүлнэ
 
УИХ-ын гишүүн Г.Очирбат:
 
-Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль яагаад нэн чухал Монгол ардын нам завсаргүй есөн жилийн хугацаанд эрх барихад 62200 хувийн хэвшлийн бизнесийн байгууллага үүд хаалгаа хаасан байна. 102 мянган аж ахуй нэгж шинээр бүртгэгдсэнээс 60 хувь нь “нүд аньсан” гэсэн үг. Энэ нь төрийн үйл ажиллагаа, гажуудсан бодлоготой шууд хамааралтай. Манай улсад жижиг бизнес дампуурахад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байна. Тухайлбал, банкны өндөр зээл дээр тогтсон тогтолцоо, татвар хураамж, төрийн хүнд суртал, хяналт шалгалт, тогтворгүй солигддог хууль журам, эрчим хүч, дэд бүтцийн найдвартай байдал.
 

Жижиг аж ахуй нэгжүүдийн тоног төхөөрөмж, цахилгааны хэлбэлзлээс шалтгаалаад шатаж байна. Мөн үйлчилгээний газруудад өдөрт хоёр удаа тог тасрахад  өдрийн орлогын 50 хувиа алдаж байна. Б.Чойжилсүрэнгийн 100 хоногт эдгээр аж ахуй нэгжүүд тэсэж үлдэж чадах уу?

Монголын бизнесийн орчинд төр өөрөө хамгийн том өрсөлдөгч нь болсон байна. Иймд хамгийн эхэнд эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг баталснаар эхэлнэ гэж үзэж байгаа гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Энэр 32 минут
Та нар чадахгүйээ чацаг царайлахаа мэдэхгүй том юм ярих