УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана
ОХУ-ын Н.А.Бестужевын нэрэмжит Орос драмын театр 2027 онд албан ёсны эрхтэйгээр Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга, Оросын суут зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” жүжгийг өөрийн театрын тайзнаа толилуулахаар болжээ.
“Анна Каренина” жүжиг анх 2020 онд үзэгчдийн хүртээл болж, өдгөө Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 108 удаа тоглогдоод байна.
Энэхүү төсөл нь 2025 онд Улсын драмын эрдмийн театр болон Н.А.Бестужевын нэрэмжит Орос драмын театрын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжиж буй хамтарсан уран бүтээл бөгөөд ийнхүү бодит ажил хэрэг болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.