Ойрын дөрөв хоногт өдөртөө хүйтний эрч суларна

Ойрын дөрөв хоногт өдөртөө хүйтний эрч суларна

Өнөөдөр /2026.01.31/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 11-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -33...-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор -11...-16 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -17...-22 градус, бусад нутгаар -22...-27 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор 0...-5 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд болон хойд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.