НИТХ-ын дарга А.Баяр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгтэй хамтын ажиллагааны талаар санал солилцов

НИТХ-ын дарга А.Баяр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгтэй хамтын ажиллагааны талаар санал солилцов

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд талууд Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг асуудлуудаар цаг үеийн мэдээлэл солилцов.

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенг иргэдийн төлөөллийн байгууллагын тэргүүн идэвхтэй, санаачилгатай ажиллаж байгааг онцлоод цаашид оновчтой чиглэлд, үр дүнтэй хамтын ажиллаагаа өрнүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Монгол-Австрали улсын хамтын ажиллагаа тэр дундаа хотуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах цаг болсон. Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж,  хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх талаар санал хэлэв. Мөн агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах зэрэгт тодорхой төсөл, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

4a3e15c5e6e14c50aec8f9d33bb029e7

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.