🔴LIVE: Иргэд вакцинжуулалтын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх саналаа ерөнхийлөгчид хүргүүлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн эрх мэдлийн хүрээнд ковидын вакцин болон бусад дархлаажуулалтын вакцины талаар хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагатай гэж иргэдийн төлөөлөл мэдэгдэв.
Иргэдийн төлөөлөл:
-10-15 насны хүүхдүүдэд өвчний эсрэг вакцин сургууль дээр нь хийж байна. Бидний үр хүүхэд, ач зээгээ бодож Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал хүргүүлж байна. Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлийн хүрээнд ковидын вакцин болон бусад дархлаажуулалтын вакцины талаар хэлэлцүүлэг хийхийг хүсэж байна. Ингэж байж иргэдийн гэнэтийн үхлийн шалтгаан нөхцөлийг тодорхой болгож, иргэд илүү мэдээлэлтэй болно гэж бид үзэж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.