Жадд Трамп дахин "хаан ширээндээ заларлаа"

Мэргэжлийн снукер биллиардын "German Masters" тэмцээн Германы Берлин хотод маш сонирхолтой, дуулиан шуугианаар дүүрэн болж өнгөрлөө. 

 

Тэмцээний эргэн тойронд өрнөсөн онцлох мэдээ, мэдээллүүдийг тоймлон хүргэе. 

Жадд Трампын 14 сарын дараах эргэн ирэлт

Дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп шигшээ тоглолтод дэлхийн аварга Шон Мерфиг 10:4 харьцаатайгаар бут ниргэж, өөрийн карьерын 31 дэх чансааны тэмцээний цомыг өргөлөө. Энэ нь түүний 2024 оны "UK Championship" тэмцээнээс хойш авч буй анхны томоохон цом болж байна. Мөн тэрээр Герман Мастер тэмцээнд дөрвөн удаа буюу хамгийн удаа түрүүлсэн тамирчнаар тодорч байна. 

Жан Андагийн "Максимум" (147)

Хятадын тамирчин Жан Анда Барри Хокинстой хийсэн тоглолтын үеэр карьерынхаа 5 дахь 147 оноог авч үзэгчдийг суудлаас нь босгов. Энэ нь German Masters тэмцээний түүхэн дэх дөрөв дэх тохиолдол болсон юм.

Ронни ба Али Картер нарын эвлэрэл

Домогт Ронни О Сулливан тэмцээнд оролцсон бөгөөд эртнээс таагүй харьцаатай байсан Али Картертай болсон бүх зүйлээ мартахыг хичээж буйгаа илтгэн "тун эелдэг" байлаа. 

df7aa5dbac184c66bbe5f7f4f363316b

Шигшээ тоглолтын дараа:

Жадд Трамп : "Би сүүлийн 14 сар түрүүлээгүй ч өөртөө итгэлтэй байсан. Хүмүүс намайг 'дууссан' гэж ярьж байхыг сонсох нь надад эсрэгээрээ урам өгдөг. "

Шон Мерфи : "Жадд өнөөдөр өөр түвшний тоглогч байлаа. Би түүний эсрэг ямар ч боломж олж харсангүй. Гэхдээ би өөрийнхөө тоглолтоор бахархаж байна, энд финалд шалгарна гэдэг тийм ч амар зүйл биш."

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.