Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүрийн ард монгол айл өрхийг дэмжиж, ажлын байр хадгалж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг

Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүрийн ард монгол айл өрхийг дэмжиж, ажлын байр хадгалж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.02.02) “Амар байна уу- 2026” үзэсгэлэн худалдаагаар зочилж, эх оронч худалдан авалт хийхийг нийслэлчүүдэд уриаллаа.
 
Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн үндэсний үйлдвэрлэл эрхлэгч 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгж 55 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ. “Амар байна уу?” үзэсгэлэн худалдаа үргэлжлэх нэг сарын хугацаанд үндэсний үйлдвэрлэгчид талбайн түрээс төлөхгүй учраас үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа талаар нийслэлийн удирдлагууд танилцууллаа.
 
Мөн Ерөнхий сайдаас өгсөн махны үнийг тогтворжуулах чиглэлийн дагуу нийслэлийн 9 дүүрэгт шинэ махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Үхрийн мах кг нь 15.000 төгрөг, хонины мах кг нь 13 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа тул эрэлт ихтэй байгаа юм байна.
 
Эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь үндэсний эдийн засгийг дэмжих, тогтвортой өсөлтийг хангах хамгийн энгийн атлаа хамгийн үр дүнтэй арга юм. Иймд иргэн бүр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, монгол брэндээ сонгон худалдан авч, эх орныхоо хөгжилд идэвхтэй оролцохыг Ерөнхий сайд Г.Занданшатар уриаллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.