Баян-Уул сумын иргэн Г-г ОХУ-д тагнуулын хэргээр баривчилж, Чита хотын хорих ангид саатуулжээ

Баян-Уул сумын иргэн Г-г ОХУ-д тагнуулын хэргээр баривчилж, Чита хотын хорих ангид саатуулжээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, 50 гаруй настай иргэн Г нь Сар шинийн баярын өмнөхөн Ульхан хилийн боомтоор ОХУ-ын хил давсан боловч Оросын хууль хяналтын байгууллагад саатуулагджээ. Бид уг асуудлаар Баян-Уул сумын Засаг дарга М.Баттулгатай холбогдож дараах мэдээллийг авлаа. 

Тодруулбал, ОХУ-ын тал түүнийг тагнуул хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилж, Чита хотын хорих ангид саатуулсан гэх мэдээллийг ах, дүү нарт нь өгсөн байна. Улмаар нэг сарын хугацаагаар цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан гэх боловч яг ямар үйлдэл, ямар баримтад тулгуурлан тагнуулын хэрэгт холбогдуулсан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа аж.

Ар гэрийнхэн нь иргэн Г-г сураггүй алга болсон гэж үзэн хил давж сураглахад дээрх мэдээллийг сонссон бөгөөд албан ёсны дэлгэрэнгүй тайлбар одоогоор аваагүй байгаа гэлээ. Тэд энэ асуудлаар Гадаад харилцааны яаманд хандсан байна. 

Баян-Уул сумын иргэдийн хувьд Ульхан хилийн боомтоор ОХУ руу нэвтэрч, өргөн хэрэглээний бараа, хүнс цуглуулах нь түгээмэл үзэгдэл гэдгийг нутгийнхан, аймаг, сумын удирдлага хэлж байна.

Иргэн Г нь сумандаа олон жил мал малласан, сүүлийн жилүүдэд боомтын орчимд цахилгааны монтёроор ажиллаж байсан энгийн иргэн аж. 

Тухайн иргэн саатуулагдсан тухай мэдээллийг Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын газраар дамжуулан ГХЯ авсан бөгөөд иргэний ар гэр болон холбогдох байгууллагуудтай тогтмол холбоотой ажиллаж байгаа талаар албаныхан мэдэгдлээ. 

Сэтгэгдэл (15)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сүх 1 сар, 2 долоо хоног
Манай Гадаад Хэргийн Яам өөрийн улсын иргэний хойноос явахгүй тоохгүй шдээ
АРД 1 сар, 2 долоо хоног
Оросыг муулж, Укр-ыг дэмжсэн юм л бичээ биз. Өөр яав л гэж.
1 1 сар, 2 долоо хоног
Тэхх, тэгээд л дайсан болчиж байгаан. Жигшдэг бол ийшээ зүглэлтгүй.
1 1 сар, 2 долоо хоног
Тэхх, тэгээд л дайсан болчиж байгаан. Жигшдэг бол ийшээ зүглэлтгүй.
Иргэн 1 сар, 2 долоо хоног
Оросууд сүүлийн 100 жил биднийг дээрлэхсээр бгааг манай тархиа угаалгасан соц үеийнхэн даанч ойлгохгүй юм даа
Найдан 1 сар, 2 долоо хоног
Хамгийн их аюулыг монголд тарьж монголыг мөнхдөө эзэгнэнэ гэсэн бодлогоор сөрөх үзэлтэн, улс үндэстнээ гэсэн бүхнийг, их хааны цусан төрөл алтан ургийнхнийг нэгийг ч үлдээхгүй устгах бодлогыг Чойбалсан Цэдэнбал нараар маш нууц аргаар гүйцэтгүүлэн хэрэгцээгээ дуусхаар тэр хоёрыг нууцлан байж алж устгасан нь хамгийн бодит үнэн түүх шүү.
Найдан 1 сар, 2 долоо хоног
Хамгийн их аюулыг монголд тарьж монголыг мөнхдөө эзэгнэнэ гэсэн бодлогоор сөрөх үзэлтэн, улс үндэстнээ гэсэн бүхнийг, их хааны цусан төрөл алтан ургийнхнийг нэгийг ч үлдээхгүй устгах бодлогыг Чойбалсан Цэдэнбал нараар маш нууц аргаар гүйцэтгүүлэн хэрэгцээгээ дуусхаар тэр хоёрыг нууцлан байж алж устгасан нь хамгийн бодит үнэн түүх шүү.
Даймий 1 сар, 2 долоо хоног
Тусгаар улс байна манай дээдэсүүд юм бодож байгаа байх, ер нь тэд биднийг үргэлж басамжлон доромжилж байдаг, тэгэхээс тэгэх гэж бид баян хүчирхэг улс болрх ёстойм байгаам шүү
Зочин 1 сар, 2 долоо хоног
Нэг юман дээр гарын үсэг зур гэнэ, ангайгаад зурвал тэгээд л шууд Украин дайнд явуулна . Очоод амьд байх хугацаа 14 хоног. Аз таарвал олзлогдоно
Сайн хөөцөлд. 1 сар, 2 долоо хоног
СВО доо явуулах гэж бгаа бхоо. Ер нь бол эвгүй бна шүү. Араас нь сайн хөөцөлд.
Зочин 1 сар, 2 долоо хоног
Асуудал байгаад барьсан байх зөв зүгээр малчнаар яахав дээ саяхан Ангараск хавьд терор ажиллагаа явуулсан байсан Украин чинь
Зочин 1 сар, 2 долоо хоног
Оросуудад цэрэгт мордож дайнд явах эр хүнгүй болоод чаддагаараа Монголчуудыг дээрэлхэж хилс хэрэг тохоод нэг бол дайнд яв.нэг бол шоронд үх гэж сүрдүүлдэг болж байгаа вэ биш үү
Зочин 1 сар, 2 долоо хоног
Гар утас нараа бичлэг энэ тэр хийгээ биз хөөрхий
Баяр 1 сар, 2 долоо хоног
Украиныг дэмжиж Оросыг муулж сошиалаар нэг их юм бичсэн байлгүй. Орост духгүй бол тийшээ бүү зүглэ.
Баяраа 1 сар, 2 долоо хоног
Эвий ах нар минь гэж мөргөх шахдаг Улаан ояачин нөхөр гэж бичсэн бсан шүү. Юу бодож суудаг бол доо. Хөөрхий. Тагнуул гэж юу бхав. Дайны машинд хэрчүүлчихэлгүй суллаад аваад ирээсэй дээ