НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна

НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил 5000 тонн үхэр, хонины махыг нөөцлөн бэлтгэж, өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн 386 хүнсний дэлгүүрээр борлуулж буй. Үнийн хувьд хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулж байна.

Төвийн 6 дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа. Гэвч зарим байршилд оочир үүссэн, иргэд хоорондоо маргалдах зэрэг асуудал гарч байгаа аж. Үүнийг нөөцийн мах борлуулж буй ААН, иргэдээс тодруулахад ченжүүд үймээн үүсгэж байгаа талаар хэлж байв.

Нөөцийн махны нөөцийн талаар НЗДТГ-ын ХМОНХХ-ээс тодруулахад "Нөөцийн махны худалдааг 5-р сарын 31-ний өдөр хүртэл зохион байгуулна. Нийслэлийн хэмжээнд нийт 386 дэлгүүрээр борлуулж байгаа. Мөн төвийн 6 дүүрэгт өргөтгөсөн худалдаа болж байгаа. Тухайлбал, ХУД-ийн 2-р хорооны гадна талбай, Тусгаар тогтнолын ордны гадна, Хангай хотхоны гадна талбайд болж байгаа. Өнөөдрийн байдлаар махны нөөц 3000 гаруй тонн байна" гэлээ.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Nalaih 1 долоо хоног, 6 өдөр
Үхсэн нохойн баас өргөтгөсөн худалдаа гэнээ Налайхад 1 портерт 4 гулууз 5 уут мах л ирсэн.
Сарантуяа Жамъянжав 1 долоо хоног, 6 өдөр
Ажлын 4 дахь өдөр 26 нд Хангай хотгоны гадна зараад 5 дахь өдөр 27, 28 нд гэсэн зараагүй алга болсон үүнийг яаж ойлгох вэ хүрэлцээтэй бус гайгүйг нь зарж буй газрууд өөрсдөө аваад цааш нь үнэтэй зарж байгаа байх гэсэн сэжиг төрж байна. Тийм биш бол 3 өдөр гэсэн мөртлөө ганцхан өдөр зөрж байгаа юм бэ? Арга хэмжээ авах эсвэл захиалгаар ард түмэндээ зарвал яасан юм бэ?