Э.Содномпилжээ аварга дахин тивдээ аваргаллаа

"Бангкок-2026" пара пауэрлифтингийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож байна.

4c234f52db6a4f938621ba4d0f2f3a57

Нийт 23 орны 249 тамирчин хурд хүчээ сорьж байгаа бөгөөд үүнд Ази, Номхон далайн орнуудаас гадна урилгаар Сальвадор, Доминикан, Пуэрто Рико, Венесуэл зэрэг улсын баг тамирчид оролцож байна. Энэхүү тэмцээн нь Дэлхийн Пара Пауэрлифтингийн (World Para Powerlifting) албан ёсны хуанлид багтсан "Mandatory" буюу заавал оролцох ёстой бүсийн аварга шалгаруулах тэмцээн юм. Тамирчид 2026 оны Нагоягийн Азийн пара наадам болон 2028 оны Лос-Анжелесийн Паралимпын наадамд оролцох эрхийн оноо цуглуулахад нэн чухал үүрэгтэй тэмцээн юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Энхбаярын Содномпилжээ энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртлээ. Тэрбээр цээжнээс 236 кг-ыг шахаж, Ази, Номхон далайн бүсийн аваргаар 8 жилийн дараа дахин тодорлоо.

c0a7e80eaf1944978ac047b5abeeae36

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.