“Дагавар охиноо хүчирхийлсэн” гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа амиа егүүтгэжээ
Дорнод аймгийн нутаг дэвсгэрт "Хүн боомилж нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагас шалгалт явуулахад Дорнод аймагт оршин суух нэр бүхий иргэн “Дагавар охиноо хүчирхийлж, улмаар жирэмсэн болгосон” гэх хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ өөрийгөө боомилж амиа хорлосон нь тогтоогджээ.
Иргэн та гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн үйлдлийг үл тэвчих, энэ төрлийн гэмт хэргийн мэдээллийн нэн даруу холбогдох байгууллагад мэдээлж, өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.