Домгууд 15 жилийн дараа дахин "нүүр туллаа"

Снукер биллиардын домогт тайлбарлагч, тоглогч агсан Жон Виргогийн нэрэмжит цомын тэмцээн энэ амралтын өдрүүдэд ( дөрөвдүгээр сарын 11, 12 ) Ирланд улсад зохион байгуулагдаж байна.

d157b71423194529bafe26f657349e73

Тэмцээний нэрэнд буй "Снукер 900" гэдэг нь тоглолтын үргэлжлэх хугацааг илэрхийлнэ. Энэ нь уламжлалт снукерээс илүү хурдтай, сонирхолтой формат юм:

  • Хугацаа: Нэг фрейм (үе) ердөө 900 секунд буюу 15 минут үргэлжилнэ.

  • Цохилтын хугацаа: Тоглогч бүр цохилт хийхдээ 20 секундын хязгаартай.

  • Дүрэм: Хэрэв тоглогч алдаа гаргавал эсрэг тоглогч нь бөмбөгийг хүссэн газраа байрлуулах эрхтэй болно.

  • Үр дүн: 15 минут дуусахад хэн их оноо авсан нь ялагч болно.

Тус тэмцээнд урилгаар дараах домгууд оролцож байгаа ба хагас шигшээ тоглолт дараах үр дүнгээр өндөрлөлөө. 

  • Ронни О Сулливан (Дэлхийн 7 удаагийн аварга) 6:1 Стефен Хэндри (Дэлхийн 7 удаагийн аварга)

  • Жон Хиггинс (Дэлхийн 4 удаагийн аварга) 6:4 Марк Уиллиамс (Дэлхийн 3 удаагийн аварга)

Тэгвэл аваргын төлөөх тоглолт өнөөдөр явагдах ба Ронни Жон Хиггинстэй, гуравдугаар байрын төлөө Марк Уиллиамс Стефен Хэндригийн эсрэг тоглох юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.