Сурах бичиг болон ЭЕШ-ын агуулгыг хянах ажлын хэсэг гаргана
Арванхоёрдугаар ангийн монгол хэл бичгийн шалгалтад Ц.Доржготов гуайн шог өгүүллэг орсон нь нэлээдгүй шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Тэгвэл Боловсролын яамнаас сурах бичиг болон ЭЕШ-ын агуулгыг хянах ажлын хэсэг гарган ажиллуулахаар болжээ.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан:
-Сурах бичгийн агуулгын хянах ажлын хэсэг гарган ажиллуулна. Хаврын элсэлтийн ерөнхий шалгалтын агуулгыг сайжруулах зайлшгүй шаардлага байна. Монгол хүүхдийн уншаад ойлгох чадварыг нэмэгдүүлэхгүй бол ирээдүйд олон асуудлын шалтгаан болно. Эх хэлээрээ уншаад ойлгохгүй байна гэдэг маш том асуудал. Үүнд анхаарч ажиллана гэв.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.