Хануа корпорац Монгол Улсаас ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортлох боломжийг судалж байна
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун БНСУ-ын Хануа корпорацийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ким Кён Вү болон Солонгос-Монголын Эрдэс баялгийг хөгжүүлэх нийгэмлэгийн тэргүүн Хан Тэ Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр гүйцэтгэх захирал О.Батчулуун экспортын нүүрс тээврийн ерөнхий нөхцөл байдал, компанийн тээврийн хүчин чадал болон цаашид хэрэгжүүлэх зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.
Хануа корпорац нь орлогын хэмжээгээр дэлхийн томоохон 500 аж ахуйн нэгжийн (Fortune 500) жагсаалтад эхний 300-д тогтмол багтдаг, Солонгос улсад долоодугаарт эрэмбэлэгддэг томоохон аж ахуйн нэгж бөгөөд Монгол Улсаас ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортлох боломжийг судлах хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-тай уулзалт зохион байгууллаа.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.