🔴С.Лүндэг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зүйл заалтыг илүү тодорхой болгох нь зөв

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн С.Лүндэг Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрээр гишүүнийг эгүүлэн татах зүйл заалт хуульд угаасаа байдаг бөгөөд энэхүү хуулийн төсөл нь уг процессыг илүү тодорхой болгож байгаагаараа давуу талтай гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн С.Лүндэг: 

-Миний ирцийн асуудал бол 2024 оны 12 дугаар сард болсон 11 удаагийн чуулганы хуралдаанд өвчний улмаас чөлөөтэй байсан. Эмнэлэгт хэвтэж, албан ёсны магадлагаатай байсан тул үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Бусад үед хуралдаандаа хэвийн оролцож байгаа. Ирцийн мэдээлэл parliament.mn цахим хуудсанд нээлттэй бий.

Мөн, УИХ-ын Ёс зүйн хорооноос намрын ээлжит чуулганы ирцийн асуудлыг хэлэлцэхэд миний нийт ирц хангалттай байсан тул цалин хасах болон бусад хэлбэрээр хариуцлага тооцох үндэслэлгүй гэж бодож байна. 

Бусад гишүүдийн зүгээс намайг онцолж, "хурал тасалдаг" мэтээр ярьж байгаа. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбогдуулан зориуд улс төрийн зорилгоор миний нэрийг цохож байгаа байх. 

Уг хуулийн төслийг иргэд, сонгогчид 100 хувь дэмжиж байгаа. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл болохынхоо хувьд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих ёстой гэсэн байр суурьтай байна. Харин Үндсэн хуулийн цэц болон намын дарга, гишүүнийг эргүүлэн татах нь сонгох, сонгогдох эрхэд халдаж байна гэх шүүмжлэлийн тухайд "Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг эхлээд шийдвэрлэх шаардлагатай. Үүний дараа хэлэлцүүлгийн явцад зүйл заалт бүрээр нь нарийвчлан ярилцаж, авах гээхийн ухаанаар хандаж, засаж сайжруулаад явах бүрэн боломжтой гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.