🔴Сурагчдадаа хүссэн пүүзийг нь авч өгдөг багш Б.Мөнхжин

🔴Сурагчдадаа хүссэн пүүзийг нь авч өгдөг багш Б.Мөнхжин
-“Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу гэдэг шиг. Би хичнээн бага цалинтай ч тодорхой хэмжээний мөнгө цааш нь хийгээд түүгээрээ сурагчдадаа хүссэн пүүзийг нь авч өгдөг” хэмээн ярих энэ залууг Б.Мөнхжин гэдэг.
 
Тэрбээр НЕБ-ын 24 дүгээр сургуулийн Мэдээллийн технологийн багш. Сурлага, спорт, харилцаа хандлага хувь хүн талаасаа өөрийгөө өөрчилсөн сурагчдадаа хүссэн пүүзийг нь бэлэглэдэг багш.
 
Одоогоор нийт 50 гаруй пүүз 25 сурагчид бэлэглэжээ. Нэг шавьдаа найман пүүз бэлэглэсэн гэнэ. Учир нь тухайн сурагч тэр хэрээр сайжирч багшдаа өөрийгөө нотолж харуулсан хэрэг.
 
“Багш аа, та яг ямар сурагчдад пүүз өгөөд байдаг юм бэ?”
-“Миний шавь одоо байгаа түвшнээсээ ахиж, түүнийгээ надад нотолж харуулбал багш нь чамаас юм харамлахгүй ээ” хэмээн ярих Gen Z багшийн ярилцлагыг хүлээн авч үзнэ үү
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.