Гадаад худалдаа, экспортын үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчилнө

Гадаад худалдаа, экспортын үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчилнө

Эдийн засаг, хөгжлийн яамнаас Гаалийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газартай нэгдсэн уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яамны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Д.Эрдэнэтуяа, Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар тэргүүтэй байгууллагын төлөөлөл оролцлоо. 

3d63826eab9d43d6a8182b6629e42f67

b2e6dcc565454ee1bad906f0e02a2a59

Уулзалтаар гадаад худалдааны экспорт, импортын үйл ажиллагаа, гаалийн статистик мэдээлэл, гаалийн тариф, татварын бүрдүүлэлтийг сайжруулах зорилтын хүрээнд Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-д нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага, стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээтэй холбоотой тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Түүнчлэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Уулзалтын үр дүнд байгууллагууд гадаад худалдаа, экспортын үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, дэмжих чиглэлээр хоорондын бодлого, үйл ажиллагааг уялдуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ойрын болон дунд, урт хугацаанд хамтран хэрэгжүүлэх ажлуудыг тодорхойллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.