Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
Хүчтэй салхи: Ховд, Увс, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Шороон шуурга: Төв болон Дундговийн баруун хэсгээр шороон шуурга шуурна.
Цасан шуурга: Увсын зүүн, Завхан, Өвөрхангайн хойд, Архангай, Булганы өмнөд, Орхон, Дархан-Уул аймгийн нутаг, Төв, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.
Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, говийн бүс нутгаар секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр хүйтэрч -1...-6 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +24...+29 градус, говийн бүс нутгийн зүүн хойд хэсэг, Хэрлэн, Туул голын хөндийгөөр +16...+21 градус, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +16...+18 градус дулаан, үдээс хойшдоо эрс хүйтэрнэ.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +16...+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +14...+16 градус дулаан, үдээс хойшдоо эрс хүйтэрнэ.
Гэрэл зургийг Б.Баяр
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.