Нийслэлийн хэмжээнд 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна

Нийслэлийн хэмжээнд 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна

Улаанбаатар хотын хэмжээнд 1830 орчим хүүхдийн тоглоомын болон спорт талбай байдаг. Эдгээр талбайн цэвэрлэгээ, засвар үйлчилгээний ажлыг өнөөдрөөс эхлүүлжээ. 

6d734b663e8a4643a835acc95a281265

e13305012ba44a28865dea11aa65159d

Энэ талаар Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Нийслэлийн зүгээс дүүргүүдэд бүх нийтээр хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах үүднээс эвдрэл гэмтлийг сэргээн засварлах, тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эхлүүлэх чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд дүүргүүд болон СӨХ-уудтай хамтран ажиллаж байна” гэв. 

b51b1645c30d439f9466289567c4e329

Элизабет хотхоны СӨХ-ны дарга Ц.Энхбаяр “Манай хотхоны дунд хэсэгт 3000 ам метр бүхий хүүхдийн тоглоомын талбай байдаг бөгөөд тээврийн хэрэгсэл оруулахгүй байхаар төлөвлөгдсөн. Бид нийслэл, дүүргээс өгсөн чиглэлийн дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэсэн бол өнөөдөр хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж байна. Мөн хүүхдийн тоглоомын талбайд эвдрэл гэмтэл гарвал тухай бүрд нь тогтмол засварладаг” гэсэн юм. 

eb8f6ea1f3b4497780bdc8937b148fd6

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.