Хүүхдийн эрх хамгааллын маягт, аргачлалыг шинэчлэн боловсруулна

Хүүхдийн эрх хамгааллын маягт, аргачлалыг шинэчлэн боловсруулна
Хүүхэд хамгааллын тухай хууль эрхзүйн шинэчлэл, Монгол Улсын бодлогын баримт бичигт тусгасан хүүхдийн эрх, хамгааллын тухай зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлтийг үнэлэх, хэрэгжилтийг хангах зорилгоор ГБХНХ-ын сайдын 2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тушаалаар "Хүүхдийн эрх, хамгааллын маягт, аргачлалыг шинэчлэн боловсруулж батлуулах" ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
d3dbf395f62244ed9e2711b0fa0f671e
 
Ажлын хэсгийн ээлжит хурлаар 2022 онд баталсан Хүүхдийн эрх, хамгааллын статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал 10 бүлгийн 169 үзүүлэлтийн хүрээнд хэлэлцүүлэг хийж, ажлын хэсгийн гишүүдийн саналыг сонсчээ. 
 
Тус ажлын хэсгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул ахалж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хууль зүйн яам, Дархан-Уул аймаг, Чингэлтэй дүүргийн хүүхэд гэр, бүлийн газар, хэлтсийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
47b55f7f625a4b9f83c310f288f4b578
6fc4874ffead4bcfb88ec1c49b14512b

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.