🔴ИЗНН-аас eрөнхийлөгчийн сонгуульд арав гаруй хүн нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлжээ
УИХ-ын гишүүн Б.Батбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх үйл явцтай холбогдуулан мэдээлэл өглөө. Тэрээр "Хуульд заасан нэр дэвшүүлэх хугацаа албан ёсоор эхлэхэд бид нэр дэвшүүлэлтээ хийхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогоор бүх ажил төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа" хэмээн мэдэгдэв.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар:
-Насанд хүрсэн иргэн Улс төрийн намын тухай хууль болон Үндсэн хуулийн эрх нь байгаа. Үзэл бодол, итгэл үнэмшил цаашдын өөрсдийнхөө оролцоог бодож олон хүн намд элсэх байх гэж бодож байна. Зарим хүмүүс хоорондоо ойр, хол байх цаг хугацааны асуудлууд тодорхой огтлолцол, зэрэгцэл дээр явдаг. Нэг засгийн газарт байснаараа нэг хүн болчихгүй. Хувь хүн улс төрд мөр гаргаж явж байгаа цаг хугацаандаа хийсэн бүтээсэн зүйлээр нь хардаг. Улс төрийн арвин туршлагатай байх нь зөв. Улс төрийн үзэл бодол, итгэл үнэмшил, зарчмаа мэддэг, ойлгодог хүмүүс сонголт, шийдэл хийх нь зүй ёсны хэрэг. олон улсын дэлхийн практикт бид хангалттай олон жишээ мэднэ.
Намын даргын хувьд Ерөнхийлөгчийн тухай хуулиар 50 нас хүрсэн, Монгол улсын иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй. Түүнийг дэвшүүлдэг субъект нь таван эрх бүхий субъект байна. Дөрвөн нам, нэг эвсэл буюу УИХ-д суудалтай улс төрийн хүчнүүд. Тэгэхээр үүнд ИЗНН нэр дэвшүүлэх эрхтэй.
10 гаруй хүний нэр дэвшүүлэхээр санал солилцож байна. Одоогоор эцэслэн шийдээгүй учраас хүмүүсийн нэр зарлах боломжгүй. Энэ сарын 26-ны намын их хуралдана. Хуралдаанаар дүрмийн гурван заалт тохирохгүй байгаа асуудлыг өөрчлүүлэхээр дээд шүүхэд хандана. Наадмаас өмнө мөн хуралдаж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх этгээдүүдтэй ярилцаж, судалж бодлогын зөвлөл байгуулна. Намынхаа шат шатны байгууллагуудад мөн танилцуулна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.