🔴Г.Лувсанжамц: Туулын хурдны замын төсөлд мэргэжлийн хүмүүс хэлэлцүүлэг хийх хэрэгтэй
Улаанбаатар хотын замын хөгжил анх Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөгөөр эхэлж, дараа нь Нарны зам, Их тойруу, Нарны гүүр ашиглалтад орсноор тодорхой үе шатуудыг давсан. Тиймээс үүнийг цааш үргэлжлүүлж, гурав дахь тойрог зам болон хэвтээ тэнхлэгийн замыг барих шаардлагатайг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц онцоллоо.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Зарим мэргэжлийн хүмүүс шинэ зам түгжрэлд нөлөөлөхгүй гэх байр суурийг илэрхийлж байгаа ч хот төлөвлөлтийн үүднээс үзвэл түгжрэлийг бууруулахад үр дүнгээ өгнө. Учир нь Баянзүрх, 22-ын товчоо болон Нисэх рүү чиглэсэн гурван замын өдрийн зорчилт 60 мянга орчим байгаа бөгөөд энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд 80 хувиар өссөн үзүүлэлт. Хэрэв 2040 он хүртэлх төлөвлөлтийг харвал Улаанбаатар хотын хүн ам хоёр саяыг давж, нийт зорчилт 1.8 саяас 2.8 сая болж нэмэгдэхээр байна. Зорчилт ихсэхийн хэрээр дээрх гурван замын ачаалал нэмэгдэх тул түгжрэл хэдэн хувиар буурахыг зам тээврийн инженерүүд нарийвчлан тооцоолж хариулах ёстой.
Туул гол дээгүүр гүүр барих төслийн ажлын нарийвчилсан зураг төсөлтэй танилцаагүй. Олон нийтийн хэлэлцүүлгээс харахад уг зургийг бүрэн эхээр нь харсан хүн ховор байгаа. Гол дотор хэдэн ширхэг багана байрлах зэрэг нарийн мэдээллийг таамаглаж ярих нь өрөөсгөл. Төслийн өртгийг зам гүүрийн инженерүүд ажлын зургын тооцоолол дээрээс өртөг гарч ирнэ. Мэдээллүүдээ ил тод болгох хэрэгтэй. Хоёр тал болоод талцаад нэг нэгийгээ харлуулаад байж болохгүй. Мэргэжлийн хүмүүс нь хэлэлцүүлэг явуулах ёстой. Тэгэхээр Туулын хурдын замын төслийг баримттай, бичиг баримт дээр үндэслээд ярих нь зүйтэй. Өнгөрсөн санал хураалтын үеэр АНУ-д болдог хаврын хэлэлцүүлэгт олон сарын өмнөөс төлөвлөж байгаад яваад ирсэн учраас оролцож чадаагүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.