🔴Н.Өнөрцэцэг: Сэтгүүлчид хүн гүтгэвэл дэгсдүүлж хэлбэл, цаазын ялтай байсан ч яах вэ

AI хөрвүүлсэн

Эрүүгийн хуулийн 13.14.1-д заасан "Илт худал мэдээлэл тараах" заалтыг Үндсэн хуулийн цэц "Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөн" гэж үзсэнийг УИХ хүлээн авсан учир хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Ажлын хэсгийн гишүүн, сэтгүүлч Н.Өнөрцэцэгээс байр суурийг нь сонслоо. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: 

-Сэтгүүлч хүн хүнийг гүтгэж болохгүй. Хүн нэр төртэй амьдрах эрхтэй. Нэр хугарахаар яс хугар гэдэг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч илт худал мэдээлэл тарааж, хүнийг гүтгэж болохгүй. Хүн гүтгэсэн бол хатуу яллах ёстой. Дэгсдүүлж хэлбэл, цаазын ялтай байсан ч яах вэ. 

Гэхдээ нэг зүйл байна. 

Манай хууль, шүүхийн байгууллага тунгалаг байгаад, манай улс төрчид шүүмжлэлийг ажил сайжруулах хэлбэр гээд ойлгочихвол асуудал байхгүй. Гэтэл хуулийн байгууллагын дарга нарыг саарал ордноос томилж байна. Сэтгүүлчид олон нийтийн эрх ашгийн төлөө тэр даргын идсэн, уусаныг гаргаж ирж байхад өнөөх маань өөрийн томилсон цагдаа руугаа цохоод, нөгөөх нь барьж хорьдог ийм байдалтай байгаад байна. 

Ийм учраас Эрүүгийн хуулийн 13.14.1-ээр хатуу шийтгэж байж болохгүй юм байна. Үүнийг Иргэний хуулиар зохицуулах ёстой юм байна гэж үзэж байгаа. Ингэвэл сэтгүүлчдийг далимдуулдаг байдал арилна. 

Өнөөдөр ажлын хэсэг хуралдлаа. "Илт худал мэдээлэл тараах" заалтыг яах ийхийгээ яаран шийдмээргүй байна. Олон талаас нь хэлэлцье гэж уриалж байна. Нөгөөтэйгүүр, сэтгүүл зүйн өөрийн зохицуулалт бас байгаа шүү дээ. Хуульчдын ёс зүйг Ёс зүйн хороо нь шийдвэрлэдэг шиг...

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 11 минут
Өөрөө ч Бантангаа хутгасан биз дээ орк минь