Мэргэжлийн боловсролын салбарт шинэчлэл хийнэ

Мэргэжлийн боловсролын салбарт шинэчлэл хийнэ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагуудын захирлуудтай уулзалт зохион байгуулж, эрх зүйн шинэчлэл, цаашид анхаарах асуудал, төсөв санхүүжилт болон үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар санал солилцлоо. 

4c9acc795e9145bf9ea9b3d0c192a95d

Уулзалтын үеэр салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, дараах чиглэлүүдэд бодит өөрчлөлт хийхээр ярилцсан байна. Үүнд, их өгөгдөлд суурилсан мэргэжлийн боловсролын цахим системийн хөгжүүлэлтийг сайжруулж, суралцагчдын өдөр тутмын ирцийн бүртгэл, хяналтыг системээр шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо. Мөн төрийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн дотуур байрны барилга байгууламжийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн хэрэгжихгүй байгаа хөтөлбөрүүдийн тоног төхөөрөмжийг шаардлагатай, үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад шилжүүлэх боломжийг судалж, үр ашигтай ашиглах чиглэлд анхаарахаар боллоо.

Захиргаа, удирдлагын орон тоо хэтэрсэн асуудлыг судалж, үндсэн мэргэжлийн багшийн орон тоонд суурилсан жишиг норматив батлах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт болон бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлэн хөтөлбөрийн зөвшөөрөл олгох шаардлагыг мөн онцолсон байна. Түүнчлэн элсэгчгүй, хоёр болон түүнээс дээш жил сургалт явуулаагүй хөтөлбөрүүдийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр мэргэжлийн болон техникийн боловсролын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн боловсон хүчин бэлтгэхэд чухал нөлөө үзүүлэхээр байна.

e68e9bcd2b034cb8a1873fcd382de8ab

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.