“Дэлхийн цирк Монголд-2026” тоглолт үргэлжилж байна
Монголд олон улсын хэмжээний циркийн томоохон шоу болох “Дэлхийн цирк Монголд-2026” тоглолт дөрөвдүгээр сарын 18-наас эхлэн үзэгчдийн хүртээл болж байна.
Энэхүү тоглолтод дэлхийн 12 орны 200 гаруй уран бүтээлчид оролцож, агаарын гимнастик, акробат, алиалагч болон сургуультай амьтдын сонирхолтой үзүүлбэрүүдийг нэг дор толилуулж буйгаараа онцлог юм. Шоу Улаанбаатар хот дахь ASA Arena-д зохион байгуулагдаж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд тоглогдож байна. Жил бүр шинэчлэгддэг тус тоглолт энэ удаад олон улсын шагналт шилдэг номерууд болон Монголд өмнө нь үзэгдээгүй шинэ үзүүлбэрүүдийг багтааснаараа үзэгчдийн анхаарлыг татаж байна.
Дэлхийн циркийн урлагийг нэг дор мэдрэх ховор боломж болсон энэхүү шоуны тасалбарын эрэлт нэмэгдэж, дуусах дөхөж байгаа талаар зохион байгуулагчид мэдээлжээ. Иймд үзэгчид ASA циркийн кассаар дамжуулан биет тасалбар авах боломжтой.
Мөн онлайнаар эндээс авна уу![]()
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.