ДАШТ-ий онцлох дуэл: Ронни О'Салливан ба Хиггинс

Мэргэжлийн снукер биллиардын 50 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Английн алдарт Крукибл театрт зохион байгуулагдаж байна. 

fdd71c7809e14c0889996d39e8b54794

Яг одоогийн байдлаар /дөрөвдүгээр сарын 25/ хоёрдугаар тойргийн тоглолтууд буюу шөвгийн 16 тамирчны тоглолтууд явагдаж байна. Шөвгийн 16-д Ронни О Сулливан, Жон Хиггинс нарын дэлхийн аварга цолтой есөн тамирчин тунан үлдээд байна. 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эргэн тойронд өрнөж буй мэдээ, мэдээллийн тойм:

  • Азийн төлөөлөл: Шөвгийн 16-д БНХАУ-ын дөрөв, Ираны нэг буюу Ази тивийн төлөөлөл болсон таван тамирчин тунан үлдээд байна. 2025 оны Дэлхийн аварга, Хятадын Жао Шиньтун эхний шатанд Лиам Хайфилдыг 10:7-оор буулган авсан бол одоо нутаг нэгт Дин Жунхуйтай энэ тэнцүү өрсөлдөж байна.

  • Ронни О'Салливан: "Пуужин" хочит Ронни эхний шатанд залуу тоглогч Хэ Гуоцяныг 10:2-оор илт давуу хожсон бол хоёрдугаар тойрогт домогт Жон Хиггинстэй учраа таараад байна. Аваргууд карьерынхаа туршид 79 удаа учраа таарч байснаас 41 удаад нь Ронни хожсон байдаг. Дэлхийн аваргын дэвжээнд хамгийн сүүлд буюу 2022 онд хагас шигшээд тулж 17:11 харьцаагаар Ронни хожиж байсныг биллиард сонирхогчид маань санаж байгаа биз ээ. 

Шөвгийн 16-гийн оноолт

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.