🔴LIVE: Монгол Улс энэ жил 1.9 их наяд төгрөгийн гадаадын зээл, тусламж авна
УИХ дахь МАН -ын бүлэг хуралджээ. Бүлгийн хурлаар Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг дэмжсэн байна. Энэ хуулийг баталснаар Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хурдтай урашлах боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:
-Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өнөөдрийн бүлгийн хуралдаанаар 100 хувийн саналаар дэмжсэн.
Учир нь бид 2026 оны төсвийг батлахдаа 1.1 их наядын гадаадын зээл, тусламж авч ашиглана гээд заагаад өгчихсөн. Гэтэл Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд энэ жил 1.9 их наядыг авч зарцуулах шаардлагатай байна.
Ер нь цаана нь юу болоод байна вэ гэхээр, бид нэн хөнгөлөлттэй зээл авчихаад цаг удаашрах тусам зээлийн хүү болон дараа авах мөнгөнийхөө хураамжид нэлээд их мөнгө өгөөд байна. Энэ нь зээлийн өртгийг нэмэгдүүлээд байна. Одоо хязгаарлалтаар бол энэ төслүүд арваад жил үргэлжлэхээр байна.
-Бүлгийн хурлаар "Сэлбэ дэд төв"-ийн тухай хэлэлцсэн байсан. Энэ төвтэй холбоотой хууль хяналтын байгууллагын шалгалт явагдаж байна?
-Бонд гаргаж хөрөнгө босгох эрхийг нь УИХ өгсөн. Энэ дагуу хөрөнгөө босгоод ажлаа хийгээд явж байгаа. Ажлаа хэнээр гүйцэтгүүлэх вэ гэдэг нь тусгай журмаар явагдана. Үүн дээр хууль хяналтын байгууллагаас шалгах шаардлага үүсжээ гэж ойлгож байгаа. Хууль хяналтын байгууллагын ажилд хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй. Тэр УИХ-ын асуудал биш.
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийг хэзээ хэлэлцэх вэ?
-УИХ-ын гишүүдийн олонх нь "хэлэлцэх нь зүйтэй" гэж үзсэн.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дээр нэг хуулийн төсөл байгаа. УИХ-ын Тамгын газраас бас нэг хуулийн төсөл өргөн барьсан. Иймд, эдгээрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуультай нэгтгэж, хэлэлцэхэд бэлэн болгоно. Хуулийн төсөлд олон нийтийн санаа бодлыг заавал авна...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.