Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг танилцуулжээ
“Төр, хувийн хэвшлийн түншлэл – Хөрөнгө оруулалтын боломж” долоо хоногийн хүрээнд зохион байгуулагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум – 2026” арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн 300 орчим төлөөлөл, бизнес эрхлэгчид оролцжээ. Форумын үеэр “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг танилцуулж, хөрөнгө оруулалтын чиглэл, боломжуудыг онцоллоо.
Форумын зорилго нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль эрх зүйн орчин, институцын тогтолцооны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэгжих боломжтой төслүүдийг хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдад танилцуулах, мөн олон улсын санхүүгийн байгууллагуудын туршлага, санхүүжилтийн механизмыг хуваалцахад чиглэсэн. “Төр, хувийн хэвшлийн түншлэл – 2026” форум нь төрийн бодлого, хувийн хэвшлийн оролцоо, олон улсын санхүүжилтийн эх үүсвэрийг нэг дор төвлөрүүлснээрээ ач холбогдолтой бөгөөд түншлэлийн төслүүдийг бодит хэрэгжилтэд шилжүүлэхэд түлхэц өгч, Монгол Улсад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах зорилготой.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.