Мал эмнэлгийн газрын дарга нарын мялзангийн вакцины хэргийг АТГ шалгаад шүүхэд шилжүүлсэн ч зургаан жил гацсаны эцэст Нийслэлийн прокурорт шилжлээ

Мал эмнэлгийн газрын дарга нарын мялзангийн вакцины хэргийг АТГ шалгаад шүүхэд шилжүүлсэн ч зургаан жил гацсаны эцэст Нийслэлийн прокурорт шилжлээ

Малын мялзан өвчний эсрэг зарцуулах төсвийн мөнгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагууд завшсан хэрэгт холбогдуулан тус газрын дарга асан Д.Түмэндэмбэрэл, Мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга асан З.Батсүх нарыг АТГ-аас 2021 онд саатуулж, хэргийг шалгаж эхэлсэн байдаг.

Хэргийг эргэн сануулбал, импортоор оруулж ирсэн мялзангийн вакциныг зах зээлийн үнийг хоёр дахин нэмэгдүүлж буюу тус бүр 130 төгрөгийн үнэ бүхий вакциныг 279 төгрөгөөр улсад шахаж дундаас нь 800 мянган ам.доллар завшсан хэрэг билээ. 

Уг хэргийг АТГ-аас шалгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Гэвч хууль шүүхийн байгууллага дээр зургаан жил гацсаны эцэст прокурорт ийнхүү шилжээд байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.