“Special day боломжийг бүгдэд” арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Special day боломжийг бүгдэд” арга хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилгоор дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, хороод хамтран зохион байгуулдаг. Энэ жил хүүхдийн шүдний үзлэг, эмчилгээг хийж байгаагаараа илүү онцлог болж байна.
Мөн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, арга хэмжээнд оролцогч байгууллагууд иргэдэд хууль эрх зүй, нийгмийн даатгалын үйлчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө мэдээлэл, тусгай хэрэгслийн танилцуулга хийжээ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.