🔴Ж.Ганбаатар: Иргэн баян байж төр баян байна гэдэг зарчмыг ойлгох цаг болсон

AI хөрвүүлсэн

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж буй энэ үед Эдийн засгийн хөгжлийн яам тоо баримтаа үнэн зөв, бодитой нэгтгэх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэлэв. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Хэрэглээний үнийн индекс буюу инфляцын түвшин олон жилийн турш 5-7 хувьтай гарч ирсэн ч бодит амьдрал дээр иргэдийн худалдан авах чадвар эрс унасан. Энэ нь тоо баримт буруу нэгтгэгдэж байгаагийн илрэл бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яам зөвхөн Статистикийн ерөнхий газрын гаргасан тоонд найдах бус, өөрсдөө бодит тооцоолол хийж, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх бодлого боловсруулах шаардлагатай.

Улс орны эдийн засгийн өсөлт, нүүрс болон зэсийн үнийн өсөлт зөвхөн томоохон төслүүд дээр яригдаж, жирийн иргэдийн амьдралд наалдахгүй байгаа. Сүүлийн 3-4 жилд төр хэт их ачааллыг өөртөө төвлөрүүлж, бизнес эрхлэгчид болон иргэд рүүгээ чиглэсэн бодлого орхигдсоны улмаас ядуурал нэмэгдэж, худалдан авалт эрс буурсан байна.

Үүний нэг тод жишээ нь иргэдийн хэрэглээний зээлийн эргэн төлөлт 40 орчим хувиар буурсан явдал бөгөөд энэ нь иргэд хариуцлагагүйдээ бус, үнэхээр төлбөрийн чадамжгүй болсныг илтгэж байна.

"Төр баян болсноор иргэн баян болдоггүй" бөгөөд харин "иргэн баян байж төр баян байна" гэдэг зарчмыг ойлгох цаг болсон гэлээ. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ӨНДӨР НАСТАН 3 долоо хоног
ГАНБААТАР МАШ ЗӨВ ТАЙЛБАРЛАЖ БАЙНА ШҮҮ. ИНФЛЯЦИА ЗӨВ ТОООЦООЛОХ ХЭРЭГТЭЙ . БОДИТ БАЙДАЛ ДЭЭР 7-8 % БУС СҮҮЛИЙН 5 ЖИЛЙИН ДОТОР МӨНГӨНИЙ ХАНШ ОЛОН ДАХИН УНАСАН ШҮҮ. ТУХАЙЛБАЛ 2019 ОНД 1КГ ГУРИЛ 650 ТӨГРӨГ БЙАСАН БОЛ 4000 ХОЛ ДАВААД ЯВЖ БЙАГАА БОЛ 650 ТӨГРӨГИЙН ТАЛХ 3600 , 1 ЛААЗ ПИВО 580 ТӨГРӨГ БЙАСАН БОЛ БОЛ ОДОО МӨН 4000 ГАРУЙ БОЛЧИХЛОО